Энхболдын блогт тавтай морил

Блогийн бичигчид

  • Bobo14
Амжилтын үндэс бол хөдөлмөрлөх

Шинэ сэтгэгдлүүд

  • Дэлхийн хамгийн намхан хүн бичлэгт tuvshin jargal (зочин):
  • Элэгний хатуурал бичлэгт Зочин: Dugarjaw emchiin dugaarig ogoch
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Навчит ургамлын ангилал байгаа болов
  • Элэгний өөхжилт бичлэгт Ариунаа (зочин): Ө.мэнд.энэ тангуудыг монголд бгаа бид хаанаас авч болох вэ.элэгний өөхлөлттэй...
  • Эрхтэн тогтолцоо цахим хичээл бичлэгт Ц.Гэрэлмаа (зочин):
  • Биологийн нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийн загвар бичлэгт Зочин:
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Үнэхээр мундаг найруулж бичсэн
  • Арьс цахим хичээл бичлэгт iobbet: Langsung bergabung dengan situs kami, situs bola terbaik yang ada di Indonesia, klik link di bawah..
  • Зүрхний шигдээс, ишеми бичлэгт Yuka: Bi odoo 34 nastai. Minii zuun tal ter chigtee nil ovchin badairaad untaj chadahgui ym...
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Ямар мундаг юм
  • Хуян хөөрөх ба тархины цусан хангамжийн дутагдал бичлэгт Changatumur: Hvzvvnii hoyr taliin huyan haluun toonj owdood bn yaah
  • Элэгний хатуурал бичлэгт Зочин: Маш их баярлалаа. Хэзээ ч сонсож байгаагүй чухал мэдээлэл оруулжээ.
  • Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл бичлэгт Зочин: Болох магадлал өндөр. Таны бичсэн аргууд огт жирэмслэлтээс хамгаалахгүй...
  • Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл бичлэгт Uka (зочин): Sain Bain uu zowolgoo ogooj belgiin haritsaad orsonii daraa er hvniihe vriin shingeniig shuud ugaah..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
387619 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 248-с 184-р хуудас. | дараах >>

Эрүүл мэндийн зөвлөгөө

2011-05-05,23:17


Гаазтай ундаа тэр дундаа Кока Коланаас татгалзья





 Олон зуун сая хүмүүсийн уух дуртай “Coca-cola” нь та бидний амаа олохгүй шахам муулаад байдаг архи гэгч ундаанаас дутахааргүй, заримдаа бүр илүү ч хортой байдаг ажээ.

1886 онд Жон С.Пембертон гэгч эмч анх энэ ундааны найрлагыг гаргасан байдаг. “Coca-cola” ны 90 хувь нь хийжүүлсэн ус, түлсэн сахар, фосфорын хүчил, кофеин, кока нэртэй ургамлын унасан навчны ханд, кола модны самрын ханднаас бүрддэг. / нэр нь хаанаас үүссэн нь ойлгомжой болж байгаа байх/. Мөн энэ ундааны нэг хувийн найрлага нь “Мерхандиз-7″ гэсэн нэртэй маш нууц бөгөөд дэлхий дээр ердөө 10 хүн юугаар найруулсныг мэддэг хандыг агуулдаг байна.

“Coca-cola”-ны найрлагад ордог фосфорын хүчлийн РН нь 2.8 болохоор хүний хумсыг дөрвөн өдрийн дотор бурэн хайлуулах чадалтай. Цаашилбал бүр ч аймшигтай. АНУ-ын олон мужуудад замын цагдаа нар машиндаа үргэлж 2 баллон /7.2 литр/ “Соса-соla”авч явдаг ажээ. Шалтгаан нь тун энгийн бөгөөд аваар ослын дараа зам дээр үлдсэн цусны толбыг богино хугацаанд уусган арилгахын тулд. Аяга “Coca-cola”-нд  үхрийн давтсан мах хийвэл хоёр өдрийн дотор уусан алга болно. Машины хромоор өнгөлсөн гадаргуйн зэвийг арилгахын тулд “Соса-соla”-нд дүрсэн хөнгөн цагаан ялтсаар арчихад хангалттай. “Соса-соlа”-нд агуулагддаг фосфорын хүчин нь хромтой урвалд орсноор хромын фосфат үүсгэн зэвийг арилгадаг. Сонирхуулахад яг энэ шалтгааны улмаас АНУ-ын байзерууд байнга кока-колаг авч явдаг ажээ.

Халаалтын батарейны зэвийг арилгахын тулд дээр нь нэг лааз “Coca-cola” асгахад дээр өгүүлсэнтэй адил урвал явагдаж зэв арилах юм байна. Зэвэнд идэгдээд эргэхгүй байгаа боолтыг суллахын тулд “Соса-соla”-нд дэвтээсэн алчуураар боон хэдэн минут байлгасны дараа эргүүлэхэд болно гэжээ. Баруунд “Coca-cola” тээвэрлэдэг машинууд нь 20 гаруй жилийн туршид энэ ундааг машиныхаа моторыг цэвэрлэхдээ ашигласаар ирсэн юм байна. Хамгийн сүүлийн үед хийгдсэн судалгаагаар “Coca-cola” мэтийн хийжүүлсэн ундаа ихээр хэрэглэдэг эмэгтэйчүүдийн зүрхний шигдээс болох, тархинд нь цус харвах эрсдэл кофе уудаг эмэгтэйчүүдийнхээс илүү байдгийг тогтоожээ. Нэг литр “Coca-cola” төрлийн ундаанд 100 грамм орчим сахар агуулагддаг гэсэн тооцоо бий.

Гэтэл насанд хүрсэн эрэгтэй хүн хоногт 18 грамм, эмэгтэй хүн 16 грамм хэрэглэх нь эрүүл мэндэд хор учруулахгүй гэж үздэг ажээ. Үр дүнд нь ийм төрлийн ундааг ихээр уувал цусан дахь триглицерид нэртэй бодисын агуулга эрс нэмэгддэг байна. Улмаар энэ хэл хугалмаар нэртэй бодис нь хүний биед хуримтлагдсаар судас хатуурах өвчин үүсгэхэд хүргэж болзошгүй байдаг аж. “Coca-cola” мэтийн хийжүүлсэн ундаа их хэрэглэх нь ясны сийрэгжилтэнд хүргэж болзошгүйг эмч нар анхааруулдаг. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд энэ нь маш хүндээр тусдаг ажээ. “Coca-cola” мэтийн ундаанд агуулагддаг фосфорын хүчил нь бөөрний чулуу үүсэхэд “эергээр” нөлөөлдөг гэдгийг эмч нар судалгааны явцад тогтоосон байдаг юм байна. Дэлхийн маш олон оронд “Coca-cola” мэтийн ундааны сөрөг нөлөөнөөс хүн амаа хамгаалахын тулд сургууль, цэцэрлэгт зарж борлуулахыг нь хориглох зэргээр эрс шийдэмгий алхам хийдэг ажээ.

Энэтхэгт “кока кола”-г шавьж устгахад ашигладаг.
Энэтхэгийн хэд хэдэн мужуудад “Coca-cola” ундааг зарж борлуулахыг бүрэн хориглосон байна. Эдгээр мужуудад зарагдаж байсан “Соса-соla”-нд эдгэрэшгүй өвчин үүсгэх аюултай пестицид мэтийн хортой бордоо их хэмжээгээр илэрсэн болохоор арга буюу ийм шийдвэр гаргажээ. Тэр бүү хэл эдгээр мужийн тариачид хөвөнгийнхөө тариаланг хортон шавьжаас хамгаалахын тулд “Соса-cola”-raap шүршин ариутгах явдал нэг бус удаа гарч байсан байх юм. Тухайн үедээ Энэтхэгийн зургаан ч мужид энэ ундааг зарахыг бүрэн хориглож байсан байна.

Латви хүнсний “кока кола”-ны амттануудыг худалдахыг хориглосон.
Латви нь энэ жилийн наймдугаар сард сургуулиудад хүнсний будаг агуулсан сэрүүцуулэгч ундаа, чипс, өнгөтэй чихэр бохь, хий болон синтетик бодис ихээр агуулсан хортой хүнсний бүтээгдэхүүнүүдийг худалдахыг бүрэн хоригложээ. Эдгээрийн дотор “Coca-cola” орсон нь ойлгомжтой. Хачирхалтай нь цагтаа АНУ-ын төрийн нарийн бичгийн албыг хашиж байсан хатагтай Мадлен Олбрайт нь Латвийн ерөнхийлөгч Вайре Вике-Фрейбергед захидал бичин энэ шийдвэрийг цуцлах талаар бодож үзэхийг хүссэн байна. Шалтгаан нь тун энгийн бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Олбрайт нь одоо “соса-соlа” компанид өндөр албан тушаал хашдаг ажээ. 

Ганц лааз хийжүүлсэн ундаа хүний биед хэчнээн хор хөнөөлтэйг Бразилийн Матто Гроссогийн их сургуулийн судлаачид тогтоожээ. Бразилийг 18 жил удирдсан Ерөнхийлөгч Жетулиу Варгас эх нутагтаа “Кока-Кола” худалдахыг хориглож байсан нь гайхахаар зүйл биш байсныг доорх баримтуудаас ойлгож болно.

10 минутын дараа

Цайны арван халбага элсэн чихэр идсэнтэй дүйх хэмжээний их чихэр биеэр нэг тарна. Гэхдээ үүнийг мэдэрч, дотор эвгүйрхдэггүй нь хийжүүлсэн ундаа дахь фосфорын хүчилтэй холбоотой.

20 минутын дараа


Цусан дахь чихэр “тэсэрч”, инсулин ялгарна. Элэг хариуд нь хүлээж авсан бүх чихрийг өөх тос болгон хувиргана.

40 минутын дараа

Кофейн цусанд шингэж дуусна. Хүүхэн хараа томорч, цусны даралт ихсэнэ. Эдгээрийг зохицуулахын тулд элэгний үйл ажиллагаа идэвхжиж, цусанд их хэмжээний сахар цутгана. Тархины аденозин буюу булчирайдуур хаагдаж, толгой сэргэн эрч хүчтэй болох мэт мэдрэмж төрнө.

45 минутын дараа


Тархины таатай мэдрэмж “хариуцагч” хэсэгт дофамин ялгарч эхэлнэ. Энэ нь хар тамхи татсан үед мөн ажиглагддаг өөрчлөлт юм.

50 минутын дараа


Хийжүүлсэн ундаа дахь фосфорын хүчил нарийн гэдэс дэх кальци, магни, цайрыг нэгтгэж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Цусан дахь чихрийн хэмжээ мөн жирийн үеийнхээс хэдэнтээ өснө. Шээсэн дэх кальци мөн нэмэгдэнэ. Үүнийг энгийнээр тайлбарлавал, хийжүүлсэн ундаа яс шингэлэн гадагшуулдаг уршигт нөлөөтэй гэсэн үг.

60 минутын дараа


Хийжүүлсэн ундааны лаазыг онгойлгосноос хойш бүтэн цаг өнгөрчээ. Кофейний далд хөнөөл чухам энэ үед л эхэлнэ. Шингэнээ гадагшуулахад тань үе мөч, ясанд хэрэгтэй ихэнх эрдэс бодис алдагдана. Дараахан нь чихрийн “ноёрхол” мэдрэгдэж, өөрөө ч мэдэлгүйгээр уур уцаартай, залхуу болж эхэлнэ.


бичсэн: Enkhbold төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 264 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 248-с 184-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Гэрийн даалгавар
  • Цахим хичээл
  • Бичлэгүүд
  • Цахим хэрэглэгдэхүүн
  • Электрон хичээл
  • Цахим тест
  • Баримт бичиг
  • Зөвлөгөө
  • Шууд харилцах бол энд дар
  • Цахим судалгаа
  • Илтгэл
  • Сонин хачин
  • Ургамал
  • Амьтан
  • Эрүүл мэнд
  • Хит клип
  • Эцэг эхэд өгөх зөвлөгөө
  • Биологийн хичээлийн хөтөлбөр, зөвлөмж
  • Шинэчилсэн хөтөлбөр
  • Видео хичээл
  • Шалгалтын материалууд
  • Сурагчдын бүтээл

Шинэ бичлэгүүд

  • Биологийн нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийн загвар
  • Суурь боловсролын сургалтын байгалийн ухааны цөм хөтөлбөрийн зөвлөмжөө татаж аваарай.
  • Хүний өсөлт, хөгжил
  • Эрхтэн тогтолцоогоор хийсэн сурагчдын бүтээл
  • ДНХ-ийн бүтцээр хийлгэсэн сурагчдын бүтээл
  • Эсийн хуваагдлаар хийсэн сурагчдын бүтээл
  • Биологи цахим хичээл
  • Хими-биологийн багш нарт
  • Сурагчдын өөрийн үнэлгээний хуудас
  • Монголын хамгийн хамгийн
  • Судасны бүтэц, үүрэг видео хичээл
  • Шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа багш нарын анхааралд
  • Арьс цахим хичээл
  • Тамхины хор нөлөө
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.google.com
  • http://www.biologi.com
  • http://www.youtube.com
  • http://www.103.mn
  • http://www.himibiolog.blog.gogo.mn
  • Шинэчилсэн хөтөлбөр
  • Багшийн хөгжил
  • Хими-биологийн багш нарын нэгдсэн бүлэг
  • Хэрэгтэй программ
  • Хан Академи /цахим хичээлүүд/
  • Хан академи /Англи сайт/
2006-2009 © Энхболдын блогт тавтай морил