Энхболдын блогт тавтай морил

Блогийн бичигчид

  • Bobo14
Амжилтын үндэс бол хөдөлмөрлөх

Шинэ сэтгэгдлүүд

  • Дэлхийн хамгийн намхан хүн бичлэгт tuvshin jargal (зочин):
  • Элэгний хатуурал бичлэгт Зочин: Dugarjaw emchiin dugaarig ogoch
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Навчит ургамлын ангилал байгаа болов
  • Элэгний өөхжилт бичлэгт Ариунаа (зочин): Ө.мэнд.энэ тангуудыг монголд бгаа бид хаанаас авч болох вэ.элэгний өөхлөлттэй...
  • Эрхтэн тогтолцоо цахим хичээл бичлэгт Ц.Гэрэлмаа (зочин):
  • Биологийн нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийн загвар бичлэгт Зочин:
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Үнэхээр мундаг найруулж бичсэн
  • Арьс цахим хичээл бичлэгт iobbet: Langsung bergabung dengan situs kami, situs bola terbaik yang ada di Indonesia, klik link di bawah..
  • Зүрхний шигдээс, ишеми бичлэгт Yuka: Bi odoo 34 nastai. Minii zuun tal ter chigtee nil ovchin badairaad untaj chadahgui ym...
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Ямар мундаг юм
  • Хуян хөөрөх ба тархины цусан хангамжийн дутагдал бичлэгт Changatumur: Hvzvvnii hoyr taliin huyan haluun toonj owdood bn yaah
  • Элэгний хатуурал бичлэгт Зочин: Маш их баярлалаа. Хэзээ ч сонсож байгаагүй чухал мэдээлэл оруулжээ.
  • Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл бичлэгт Зочин: Болох магадлал өндөр. Таны бичсэн аргууд огт жирэмслэлтээс хамгаалахгүй...
  • Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл бичлэгт Uka (зочин): Sain Bain uu zowolgoo ogooj belgiin haritsaad orsonii daraa er hvniihe vriin shingeniig shuud ugaah..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
387579 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 248-с 105-р хуудас. | дараах >>

Элэгний архаг үрэвсэл

2011-12-11,18:29
Элэгний архаг үрэвсэл Хятадаар элэгний шар өвчнийг jia gan 甲 肝, B хэлбэрийн элэгний үрэвслийг yi gan 乙 肝, C хэлбэрийн элэгний үрэвслийг bin gan 丙 肝гэж тус бүр нэрлэдэг. В,С вирусын халдварлал болон бусад шалтгаанаас үүссэн архаг явцтай элэгний үрэвсэл болно.Түргэн чанарын шарлах хэлбэрийн элэгний үрэвслийг хангалттай эмчлээгүй эсвэл шарлалын бус хэлбэрийн элэгний өвчлөл архагшиж, элэгний архаг үрэвслийг үүсгэдэг. Мөн өвчин үүсэх гол шалтгаан нь В,С вирус дайгчаас цусаар, шүлсээр, аяга болон бусад хэрэгслэл, цэвэр бус цус юүлэх, бохир тариур зэргээс дамжиж халдварлах нь их бий. Монгол улсад гарч буй элэгний архаг үрэвслийн 96,6 % нь өвчин үүсгэгч нян вирусын шалтгаанаас болдог бол 3-4% нь вирусын бус шалтгаанаас болсон байдаг. (Ж.Оюунбилэг 1998 он) Элэгний В вирус даамжран, элэгний хатууралд шилжих нь 1% орчим байдаг бол элэгний С вирусээс болж элэгний хатууралд шилжих нь 10-30% байдаг байна (Ц.Түвшинжаргал, Б.Баярбат, С.Цогтсайхан 2002 он). В вирус нь 2-6 сар нуугдмал оршиж ядрах, элэг цөсний ороор хааяа өвдөх, шингээлт муудах, хоолонд дургүй болж, дарж үзэхэд элэгний ор хүндүүртэй, био химийн шинжилгээнд элэгний үйл ажиллагааны үзүүлэлт хэлбэлзэнэ. Гэрийн нөхцөлд элэгний архаг үрэвсэл нь бүрмөсөн арилахгүй удаан үргэлжилдэг. Үүнийг хөдөлгөөнт болон тогтонги үе гэж хоёр үе шат болгон үздэг. Идэвхжилтэй буюу хөдөлгөөнт үед хоолны дур харьж, бие сулран тамирдаж, зарим хүмүүсийн өтгөн хатна. Элэгний шинжилгээнд илэрхий өөрчлөлт орно. Удаан үргэлжилвэл царай шарлан, хацар дээр аалзан мэнгэ илрэн, гарын алга шунхан адил улайж, гэдэс цанхайна. Элэгний архаг гепатит удаан хугацаанд үргэлжлэх нь элэгний эд эсийн сорвижилтын гол шалтгаан болдог тул энэ үе шатанд сайтар эмчлэх нь хатуурлаас сэргийлэх хамгийн боломжтой арга болно. Элэгний вирус нь хүний биеийн дотор болон гадна орчинд маш сайн амьдрах чадвартай байдаг. Лай сур иод, диан жү, спирт зэрэг ердийн ариутгалын бодисоор устгахгүй, 100 градусаас дээш усанд15 минут буцалгасны эцэст сая арилна. Элэгний В вирус нь цусан дотор гурван зүйлийн эсэргүүцэгч урвал (Антигин)-ыг буй болгодог. Өнгөц антигин (Hbsag), Гол антигин (Abcag), Е антигин (Hbeag) эдгээр нь амьдрал дээр элэгний В вирусыг тодотгож идэвхжлийг үзэх, эмчлэхэд чухал үүргийг гүйцэтгэж байдаг. Гол антигин нь элэгний эс дотор оршдог болохоор цусаар үзээд ч гардаггүй. Үүнээс гадна тэмтэрч үзээд элэг томорсон эсэх, асцит (устсан) байх эсэх, цусны шинжилгээ, биохими, ЭХО зэргийг хавсарган хийж оношлогоог бататгана. Элэг хамгаалах вирус дарах, витамин, энерги, эсгүүр, дархлалын чиглэлийн эм тариаг эмчийн зааврын дагуу хийх нь зүйтэй юм. Дэлхийн хэмжээнд одоогоор өргөн хэрэглэж байгаа вирусын эсрэг эм тариа гэвэл интерперон, цефлоперон, ламифүдин зэрэг бий. Ёсчлон хэрэглэвэл В,С вирусыг эмчлэхэд хангалттай үр нөлөө үзүүлдэг. Элэгний В,С вирусын оношилгоо, эмчилгээ ерөнхийдөө адилхан боловч ялгаатай тал гардаг учраас эмчийн заавар зөвлөгөө маш чухал. Элэгний архаг үрэвсэл нь их төлөв элэгний өвчин үүсгэгчийн нян вирусээс үүсдэг боловч архи, эм бодис, хорт зуршил, уургийн илүүдэл, дутагдлыг бас анхаарах хэрэгтэй. Монгол, Tөвдийн уламжлалт анагаах ухаанд: Тус өвчнийг элэгний хуучирсан халуун гэж үздэг. Цус, шар, нян, хийн шалтгаанаар элэгний оронд явагдах бодисын солилцоо саатах, элэгний эд эсэд цочрол гарснаас элэг хөөж, хавдаж, томрон шингээлтийн үйл ажиллагаанд нөлөөлж хоолны дуршил муудах, харлах, эцэж турах, ядрах илрэл гарч болно. Энэ өвчин ямагт нян, шарын халуунаас үүссэн тул халуун гашуун зүйл хорлоно, сонгино, сармис, мах тосны зүйл нь зохимж муутай. Ядрахгүйг хичээх уур хилэн бухимдлыг цээрлэх, элэгний үйл ажиллагаа хэвийн байхын бас нэг чухал нөхцөл нь цөс байдаг тул цөсөө хааяа угаах, тунгалаг байлгахыг эрхэмлэнэ. Архи болон спиртийн төрөл нь элгэнд хортой тул хэтрүүлж хэрэглэж үл болно. Элэгний архаг үрэвсэл нь удаан чанартай өвчин учраас яарч янз бүрийн эм танг дур мэдэн ууж болохгүй. Эмийн зүйл элгэнд хор учруулдаг тул мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Монгол Төвд уламжлалт эмчилгээний аргаар эмчлэхэд эмчийн туршлагаас их зүйл шалтгаална. Элэг нь модон махбодтой болохоор гал махбод орсон эм хэрэглэж болохгүй, модонд гал тавьсан хэрэг болно. Элэг, цөсний өвчний холын шалтгаан нь “Шар” учраас угааж, туулгах арга чухал байдаг. Хуримтлагдсан бохироо их бага хэмжээгээр гаргаж цэвэрлэхгүй бол эмчилгээ үр дүн багатай болно. Цөс угаах туулгахад цээр бараг үгүй боловч элэгний өвчнийг туулгахад хорыг хураах, хаалгыг нээх, замыг шулуутгах, арыг сахих зэрэг нарийн мэргэжил шаардсан ажил байдаг тул туршлагатай эмчид хандах хэрэгтэй. Ерөнхийдөө элэгний архаг өвчинд гүргэм чогдон, гүргэм чүсүм, гүргэм-16, танчин-25, дамнайжүг, манагчинбу, гиван-9, чин-тан зэрэг олон сайн эмээс сонгон хэрэглэж болно. Өнгөрсөн зууны эхэн дунд үед Өвөрмонгол даяар “Элэгний оточ” хэмээн алдаршиж байсан Равжир эмчийн гүргэмжуныг олон эмч хэрэглээд, элэгний В,С вируст нэлээд сайн гэж яригдсаар удсан. Тэдгээрийн дотроос Алша аймгийн Наянтай эмч гүргэм-12-оор голлож элэгний өвчинг эдгэрүүлсэн гэдэг мэдээ ч өргөнөөр тархжээ. Наянтай эмч энэ талаараа хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүллэг бичсэн юм. Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошуунд зөвхөн элэгний өвчин засдаг Лүнрэг гэдэг эмч байсан бөгөөд түүний хоёр шавь одоо хүртэл элэгний өвчин эмчилдэгээрээ нутаг орондоо алдартай байгаа. Миний сонссоноор Лүнрэг эмчийн гол эм бол “Ган сүмжор” гэдэг. Ган сүм гэж хятадаар нэрлэсэн бололтой. Элгийг хятадаар ган гэдэг, сүм гэдэг нь гурав гэсэн төвд үг нийлээд “Элэг гурав” гэсэн үг болно. Элэг гурав жорын талаар бодит материал олж үзэх завшаан олдоогүй. Нутгийн ахмад эмч нарын ярьснаар ган сүм гэдэг нь “Гач гүргэм, баавгайн цөс, бэриангү” гурваар жорлон бүтсэн гэдэг. Гэхдээ үүнд судалгаа нотолгоо хэрэгтэй байгаа.
бичсэн: Enkhbold төрөл: Эрүүл мэнд | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1570 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Таны судлан дэлгэрүүлж байгаа зүйл монголчуудад маш хэрэгтэй байгаа шүү. Орон нутагт олон үе дамжин хэрэглэж үр дүн нь батлагдсан эмийн жор байна.
Зочин хэзээ бичсэн: 16:06, 2016-04-27 | |
Hi билляарир црозын талаар мэдээлэл авмаар байна
еnkhbold.blogmn.nеt (зочин) хэзээ бичсэн: 18:04, 2015-01-26 | |
тиймээс энэ талаарх мэдээлэл бага ч гэсэн өгөхийг зорьсон юмаа.
Enkhbold (зочин) хэзээ бичсэн: 11:21, 2011-12-14 | |
hi
Биологийн багш одоо ажиллаж байгаа. Манай орны ихэнх хүмүүс элэгний ямар нэгэн өвчтэй байдаг. Энэ ч манай орны нийгмийн асуудалтай шууд холбоотой.
Enkhbold (зочин) хэзээ бичсэн: 11:14, 2011-12-14 | |
hi
sain bna uu .ta yunii bagsh ve. odoo t bagshilj bga yu. yagaad elegnii uvching sonirhoj sudlah bolov
tuul (зочин) хэзээ бичсэн: 14:09, 2011-12-13 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 248-с 105-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Гэрийн даалгавар
  • Цахим хичээл
  • Бичлэгүүд
  • Цахим хэрэглэгдэхүүн
  • Электрон хичээл
  • Цахим тест
  • Баримт бичиг
  • Зөвлөгөө
  • Шууд харилцах бол энд дар
  • Цахим судалгаа
  • Илтгэл
  • Сонин хачин
  • Ургамал
  • Амьтан
  • Эрүүл мэнд
  • Хит клип
  • Эцэг эхэд өгөх зөвлөгөө
  • Биологийн хичээлийн хөтөлбөр, зөвлөмж
  • Шинэчилсэн хөтөлбөр
  • Видео хичээл
  • Шалгалтын материалууд
  • Сурагчдын бүтээл

Шинэ бичлэгүүд

  • Биологийн нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийн загвар
  • Суурь боловсролын сургалтын байгалийн ухааны цөм хөтөлбөрийн зөвлөмжөө татаж аваарай.
  • Хүний өсөлт, хөгжил
  • Эрхтэн тогтолцоогоор хийсэн сурагчдын бүтээл
  • ДНХ-ийн бүтцээр хийлгэсэн сурагчдын бүтээл
  • Эсийн хуваагдлаар хийсэн сурагчдын бүтээл
  • Биологи цахим хичээл
  • Хими-биологийн багш нарт
  • Сурагчдын өөрийн үнэлгээний хуудас
  • Монголын хамгийн хамгийн
  • Судасны бүтэц, үүрэг видео хичээл
  • Шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа багш нарын анхааралд
  • Арьс цахим хичээл
  • Тамхины хор нөлөө
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.google.com
  • http://www.biologi.com
  • http://www.youtube.com
  • http://www.103.mn
  • http://www.himibiolog.blog.gogo.mn
  • Шинэчилсэн хөтөлбөр
  • Багшийн хөгжил
  • Хими-биологийн багш нарын нэгдсэн бүлэг
  • Хэрэгтэй программ
  • Хан Академи /цахим хичээлүүд/
  • Хан академи /Англи сайт/
2006-2009 © Энхболдын блогт тавтай морил