Энхболдын блогт тавтай морил

Блогийн бичигчид

  • Bobo14
Амжилтын үндэс бол хөдөлмөрлөх

Шинэ сэтгэгдлүүд

  • Дэлхийн хамгийн намхан хүн бичлэгт tuvshin jargal (зочин):
  • Элэгний хатуурал бичлэгт Зочин: Dugarjaw emchiin dugaarig ogoch
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Навчит ургамлын ангилал байгаа болов
  • Элэгний өөхжилт бичлэгт Ариунаа (зочин): Ө.мэнд.энэ тангуудыг монголд бгаа бид хаанаас авч болох вэ.элэгний өөхлөлттэй...
  • Эрхтэн тогтолцоо цахим хичээл бичлэгт Ц.Гэрэлмаа (зочин):
  • Биологийн нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийн загвар бичлэгт Зочин:
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Үнэхээр мундаг найруулж бичсэн
  • Арьс цахим хичээл бичлэгт iobbet: Langsung bergabung dengan situs kami, situs bola terbaik yang ada di Indonesia, klik link di bawah..
  • Зүрхний шигдээс, ишеми бичлэгт Yuka: Bi odoo 34 nastai. Minii zuun tal ter chigtee nil ovchin badairaad untaj chadahgui ym...
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Ямар мундаг юм
  • Хуян хөөрөх ба тархины цусан хангамжийн дутагдал бичлэгт Changatumur: Hvzvvnii hoyr taliin huyan haluun toonj owdood bn yaah
  • Элэгний хатуурал бичлэгт Зочин: Маш их баярлалаа. Хэзээ ч сонсож байгаагүй чухал мэдээлэл оруулжээ.
  • Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл бичлэгт Зочин: Болох магадлал өндөр. Таны бичсэн аргууд огт жирэмслэлтээс хамгаалахгүй...
  • Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл бичлэгт Uka (зочин): Sain Bain uu zowolgoo ogooj belgiin haritsaad orsonii daraa er hvniihe vriin shingeniig shuud ugaah..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
387712 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 248-с 44-р хуудас. | дараах >>

Өнчин тархины өвчнүүд

2011-12-30,23:52
 Хүний дотор эрхтнүүд хоорондоо уялдаа холбоотой ажиллан хэвийн өсч, хөгжин улмаар үр удмаа үлдээхэд нь дотоод шүүрлийн эрхтэнүүд нь даавар нэртэй тусгай бодис ялгаруулж байдаг. Дотоод шүүрлийн эрхтэнүүд дотроос хамгийн чухал нь өнчин тархи нэртэй жижиг булчирхай юм. Энэ булчирхай нь тархины “турк эмээл” гэж нэрлэгддэг хэсэгт байрладаг.

Өнчин тархи нь тусгай даавруудын тусламжтайгаар бусад дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг хянан зохицуулж байдаг. Жишээлэхэд, өнчин тархины ялгаруулдаг тиреотроп даавар нь бамбай булчирхайн үйл ажиллагаа зохицуулна. Өнчин тархины дааврууд нь өндгөвчний үйл ажиллагааг хангаж, сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулна. Өнчин тархи нь бусад булчирхайн үйл ажиллагааг зохицуулаад зогсохгүй өөрөө өсөлтийн даавар зэргийг ялгаруулж байдаг.Ерөнхий


Өнчин тархины дааврын дутагдал ба илүүдэл нь олон төрлийн өвчинд үүсгэдэг, үүнд:

  • Гипопитуитаризм. Өнчин тархины бүх дааврын дутагдлын үед үүснэ.
  • Хэт томролт, хэт өсөлт, одой. Өсөлтийн дааврын хямралын үед үүснэ.
  • Гиперпролактинеми. Пролактин дааврын илүүдлийн үед үүснэ.
  • Иценко-Кушингын хам шинж. Адреноткортикотроп дааврын илүүдлийн (АКТГ)үед үүснэ.
  • Чихрийн биш шижин. АД дааврын дутагдлын үед үүснэ.  АД даавар нь харааны төвгөрт ялгарах ба дараа нь өнчин тархинд орж, тэндээсээ цусанд ялгарна.

Шалтгаан

Юуны өмнө өнчин тархи нь тархины төвд оршдог, тархины нэг хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнчин тархины дээгүүр харааны мэдрэл, хажуу талаар нь том судсууд ба нүд хөдөлгөгч мэдрэлүүд явж өнгөрдөг. Улмаар өнчин тархины дааврын илүүдлийн шалтгаан нь ихэнх тохиолдолд өнчин тархины өөрийнх нь хавдар  буюу аденома байдаг. Энэ үед хавдрын эсүүдийн ялгаруулж байгаа даавруудын түвшин ихэсч, харин бусад даавруудын ялгарал буурч болно. Цаашид хавдар буюу  аденома томорсноор ойролцоох харааны мэдрэл, судас ба тархийг дарах аюултай. Иймд өнчин тархины аденомтой бараг бүх хүмүүсийн толгой нь ихээр өвддөг бөгөөд харааны хямралтай байх нь ч цөөнгүй. Өнчин тархины үйл ажиллагааны дутагдлын шалтгаан нь цусан ханагамжын хямрал, цус харвалт, өнчин тархины төрөлхийн дутуу хөгжил, тархины бүрхүүлийн үрэвсэл ба тархины үрэвсэл, өнчин тархи хавдраар дарагдах, гавал-тархины гэмтэл, мөн түүнчлэн зарим эм, туяа ба мэс ажилбар байна.

Оношлогоо

Өнчин тархины өвчнийг дотоод шүүрлийн эмч үздэг. Орчин үеийн шинжилгээний аргууд нь өнчин тархины хамгийн хэцүү өвчнийг ч эрт үед нь оношлох боломжтой болгосон. Оношлогоонд ихэвчлэн цусны дааврын шинжилгээ, (тиролиберинтэй сорил, синактентэй сорил), тархины компьютери томографи, тархины соронзон цуурайт томографи зэргийг хэрэглэдэг.

Эмчилгээ

Өнчин тархины өвчний эмчилгээ нь хоёр чиглэлтэй явагддаг. Нэгд нь, цусан дахь дааврын хэмжээг хэвийн болгох. Хоёрт  нь аденомын буюу хавдартай үед тархины бүтэц ба ойролцоох эд эсээ шахахыг багасгах. Өнчин тархины дааврын дутагдлын үед дааврын орлуулах эмчилгээ хийнэ. Ийм эмчилгээг насан туршид нь хийнэ. Өнчин тархины хавдар хортой байх нь туйлын ховор бөгөөд тохиолдсон нөхцөлд эмчилгээ нь тун ярвигтай байдаг. Өнчин тархины хавдрын эмчилгээнд дараахи аргуудыг хавсарч ашиглана:

  • Эмийн эмчилгээ,
  • Мэс заслын эмчилгээ – хавдрыг авах,
  • Орчин үеийн үр дүнтэй, харьцангуй ауюлгүй арга бол туяа эмчилгээний арга юм.
бичсэн: Enkhbold төрөл: Эрүүл мэнд | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 907 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 248-с 44-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Гэрийн даалгавар
  • Цахим хичээл
  • Бичлэгүүд
  • Цахим хэрэглэгдэхүүн
  • Электрон хичээл
  • Цахим тест
  • Баримт бичиг
  • Зөвлөгөө
  • Шууд харилцах бол энд дар
  • Цахим судалгаа
  • Илтгэл
  • Сонин хачин
  • Ургамал
  • Амьтан
  • Эрүүл мэнд
  • Хит клип
  • Эцэг эхэд өгөх зөвлөгөө
  • Биологийн хичээлийн хөтөлбөр, зөвлөмж
  • Шинэчилсэн хөтөлбөр
  • Видео хичээл
  • Шалгалтын материалууд
  • Сурагчдын бүтээл

Шинэ бичлэгүүд

  • Биологийн нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийн загвар
  • Суурь боловсролын сургалтын байгалийн ухааны цөм хөтөлбөрийн зөвлөмжөө татаж аваарай.
  • Хүний өсөлт, хөгжил
  • Эрхтэн тогтолцоогоор хийсэн сурагчдын бүтээл
  • ДНХ-ийн бүтцээр хийлгэсэн сурагчдын бүтээл
  • Эсийн хуваагдлаар хийсэн сурагчдын бүтээл
  • Биологи цахим хичээл
  • Хими-биологийн багш нарт
  • Сурагчдын өөрийн үнэлгээний хуудас
  • Монголын хамгийн хамгийн
  • Судасны бүтэц, үүрэг видео хичээл
  • Шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа багш нарын анхааралд
  • Арьс цахим хичээл
  • Тамхины хор нөлөө
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.google.com
  • http://www.biologi.com
  • http://www.youtube.com
  • http://www.103.mn
  • http://www.himibiolog.blog.gogo.mn
  • Шинэчилсэн хөтөлбөр
  • Багшийн хөгжил
  • Хими-биологийн багш нарын нэгдсэн бүлэг
  • Хэрэгтэй программ
  • Хан Академи /цахим хичээлүүд/
  • Хан академи /Англи сайт/
2006-2009 © Энхболдын блогт тавтай морил